Улаанбаатар хотын ойролцоо, байгалийн үзэсгэлэнт байршил дахь Санзай хаус нь тав тухтай, саруулхан дөрвөн унтлагын өрөө, гал тогоо, лоунж, ресторан, саун, фитнес зэрэг өрөөтэй юм. Санзай хауст та гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цэвэр агаар, ая тухыг мэдрэн амрах боломжтой.

Санзай хаус

Өрөөний төрөл

Санзай хаус нь тав тухтай, саруулхан дөрвөн унтлагын өрөөтэй бөгөөд тус бүрд нь ариун цэврийн өрөө бий. Та манай байранд тухлан амтат англи өглөөний цайгаар шинэ өдрөө эхлүүлж, цэвэр агаарт алхах, ном унших гэх мэт дуртай зүйлсээ хийн мартагдашгүй дурсамжийг бүтээгээрэй.

Санзай хаус

ҮДИЙН ЗООГ БАРИХ

Санзай хаус ресторан нь бүх төрлийн үйл ажиллагаанд тохиромжтой Монгол, Европ хоолны баялаг цэсийг санал болгож байна. Та манай тохилог ресторанд өглөөний цай, өдөр, оройн зоогоо захиалах боломжтой.

Тэмдэглэлт

БАЯР ЁСЛОЛ

Санзай хаус нь байгалийн сайхан орчинд баяр ёслол, арга хэмжээ зохион байгуулахад төгс тохирох газар юм. Тэмдэглэлт өдөр, хүлээн авалт, уулзалт зэрэг бүх төрлийн баяр ёслолын арга хэмжээг таны захиалгын дагуу зохион байгуулахад манай чадварлаг хамт олон бэлэн байна.